Хот сууринЦОГТЫН ЦАГААН БАЙШИН, ГЭРЭЛТ ХӨШӨӨ

БАЙРШИЛ:        МОНГОЛ УЛС, БУЛГАН АЙМАГ, ДАШИНЧИЛЭН СУМ

Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт Халхын Цогт хун тайжийн үед байгуулсан барилгын үлдэгдэл байдаг. Байшинг довцог толгойн орой дээр барьсан бөгөөд дуган хэлбэртэй дээврийн ваартай байжээ. Энэ байшинг хуучин барилгын суурь дээр барьж, хэрмийн доод хэсгийг чулуугаар өрж, дээш нь тоосгоор босгожээ. Эргэн тойронд нь барилгын үлдэц олон байгаа нь түүнийг тойрон нэлээд олон хүн ам оршин сууж байсныг гэрчилнэ.

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу