БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ, АЛТАНЦОГТ СУМ
Цамбагарав уул нь Баян-Өлгий, Ховд аймгуудын хилийн зааг дээр, Ховд голын их тохойгоос урагш орших мөнх цас, мөсөн оргил бүхий Монгол Алтайн нурууны салбар юм. Цамбагаравын ноён оргил нь нурууны баруун хэсэгт орших Цаст уул /4208м/ бөгөөд Цамбагарав /4165м/, Шанагийн Хүнхэр /3626м/ зэрэг өндөр оргилуудтай. 2000 онд 1109 ам км талбайгаар улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.