БайгальЦАГААН ДЭГЛИЙ

БАЙРШИЛ:           МОНГОЛ УЛС, УВС АЙМАГ, БӨХМӨРӨН СУМ; САГИЛ СУМ

ТАЙЛБАР:            Монгол Алтайн нурууны цавчим хаднаас үүссэн Түргэний уулсын ноён оргил Цагаан дэглий уул нь далайн түвшнээс дээш 4096 м өндөр. Түргэний уулс нь Бөхмөрөн, Сагил сумын нутгаар 70 орчим км  үргэлжлэх бөгөөд Цагаан дэглий уулаас зүүн тийш Хавцалын боом хүртэлх 145.1 мянган га талбайг хамарна. Мөн Түрэгийн үеийн болон өмнөх үеийн хүн чулуун хөшөөнүүд, хадны сүг зураг, хиргисүүр, булш бунхан, Төгс буянт хийдийн туурь зэрэг түүх соёлын дурсгалуудтай. Улаанбаатар хотоос 1144 км зайд оршдог.

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу