Юнескод бүртгэгдсэн дэлхийн өвХӨРГИЙН ХӨНДИЙН ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨД

БАЙРШИЛ:   МОНГОЛ УЛС, СҮХБААТАР АЙМАГ, ДАРЬГАНГА СУМ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн хойш 45 км зайд Хөргийн хөндий хэмээх хойноос урагш тогтсон нарийн хөндийн хойд хэсэгт баруун хойноос зүүн тийшээ цуварсан байдалтай 7 хүн чулуу оршин байснаас Сүхбаатар аймгийн музейд 2 хүн чулууг зөөж байрлуулсан байна. Хүн чулуудыг галт уулын саарал хүрмэн чулуугаар үйлдсэн бөгөөд баруун урд байрлах хүн чулууг бүдүүн ширхэгтэй боржин чулуугаар үйлджээ. Энэ нь  XIII-XIV зууны монголчуудад хамаарах зүйл болох нь тодорхой.

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.