Тусгай хамгаалалттай газар нутагХӨЛЦӨӨТИЙН ХАДНЫ ЗУРАГ

БАЙРШИЛ:        МОНГОЛ УЛС, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ, БУЯНТ СУМ

Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг, Цэнгэл хайрханы оргилын баруун биеэс эх авч зүүн урагшаа урсах Хойд Хөлцөөтийн голын хөндий мөнх цастай өндөр уулаар хүрээлэгдсэн хавцал, хад чулуу ихтэй бөгөөд голын эрэг рүү шахаж тогтсон хүрэн өнгийн хад цохионоо олон тооны зураг сийлжээ. Хадны зургуудыг ихэвчлэн уулын хормойд тогтсон хадархаг толгойн энгэр талын хаданд, голд түрж тогтсон голын эрэг, голын хоёр талын дэнжийн унамал хаднууд дээр сийлсэн байна.

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу