БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, БУЛГАН АЙМАГ, ГУРВАНБУЛАГ, РАШААНТ СУМ
Энэ нь Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд зэрэг гурван сумын нутаг дамнасан нийтдээ 84390 га талбай бүхий байгалийн цогцолбор газар юм. Гадаргын хувьд Орхон-Туулын савын 1500-2000 м өндөр бэсрэг, нам уулс, цав толгод, тэдгээрийн хооронд орших талархаг тогтоцтой. Хөгнөхааны уулын системд хамрагдах уулс нь харьцангуй намхан бөгөөд хамгийн өндөр оргил болох Цэцэрлэг нь 1968.8 м. Харин хамгийн нам уулс, цав толгодын өндөр нь 1300-1500 м. Улаанбаатар хотоос 256км зайд оршдог
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу