БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, УВС АЙМАГ
Хяргас нуур нь Увс аймгийн Завхан, Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин, Хяргас сумын нутагт Их нууруудын хотгорт, Хан хөхийн нурууны урд хэсэгт байрлана. Нуурын гадаргын талбай 1407 хавтгай дөрвөлжин км, хамгийн урт хэсэг нь 75 км, өргөн нь 31 км хүрэх бөгөөд дундаж өргөн нь 19 км. Нуурын усны мандал нь далайн түвшнээс дээш 1028 м өндөрт оршино. Хяргас нуур нь тектоникийн хотгорт тогтсон тул эргийн шугам хэрчилт ихтэй. Улаанбаатар хотоос 1011 км зайд оршдог.
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу