БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, ӨМНӨГОВЬ АЙМАГ, ГУРВАНТЭС СУМ
Хэрмэн цав нь Өмнөговь аймгийн баруун хэсэгт Гурвантэс сумын төвөөс 120-130км, Тосонбумбын нурууны салбар болох Шариг, Шаригийн Сондог уулын баруун хойд бэлийн үзүүрт, Ингэн хөөврийн говь руу хандан тогтсон өвөрмөц тогтоц, илэрц бүхий том ганга юм. Хэрмэн цав нь хэлбэр, тогтоц, өнгө байдлаараа өөр хоорондоо ялгарах бөгөөд улаан, саарал, бор элсэн давхаргуудыг бий болгосон байдаг.
Хэрмэн цав нь Цэрдийн галавын үеийн улаан, шар, цагаан, цайвар өнгийн гантигжсан, болоржсон шохойн чулуу, элсэн чулуу бүхий нуурын хурдасаас тогтдог бөгөөд нар, салхи, ус зэрэг гадаад хүчний нөлөөгөөр хэлбэржин өнөөгийн төрхөө олжээ.
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.