БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, АРХАНГАЙ АЙМАГ, ТАРИАТ СУМ
Хорго хэмээх газар нь Архангай аймгийн Тариат сумын төвд оршдог. Энэхүү үзэсгэлэнт нутгийг 1965 онд дархан цаазат газрын, 1994 онд байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд манай газар зүйн эрдэмтэд 9 мянга орчим жилийн тэртээ дэлбэрэн унтарсан галт уул гэдгийг нь тогтоосон аж. Хорго уул нь далайн түвшнээс дээш 2240м-ийн өндөр бөгөөд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зүүн тийш Суман, Чулуут голын хөндийгөөр 100 орчин км урссан байдаг. Энэхүү замаар барагцаалбал 10-20км өргөн хөндийгөөр урссан магма нь 40-50м зузаан хүрмэн чулуу хучлага болон царцсан гэдэг таамгийг эрдэмтэд дэвшүүлжээ. Улаанбаатар хотоос 537км зайд оршдог.
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу