Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wordpress-seo domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /srv/www/wordpress/wp-includes/functions.php on line 6114

Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the breadcrumb-navxt domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /srv/www/wordpress/wp-includes/functions.php on line 6114
ХАСАГТХАЙРХАН УУЛ - Mongolian National Film Council
БайгальХАСАГТХАЙРХАН УУЛ

БАЙРШИЛ:           МОНГОЛ УЛС, ГОВЬ АЛТАЙ АЙМАГ, ШАРГА; ЖАРГАЛАН; БАЯН-УУЛ; ТАЙШИР СУМ

Хасагтхайрхан уул нь далайн түвшнээс дээш 3578 м өндөр бөгөөд Говь-Алтай аймгийн Шарга, Жаргалан, Баян-Уул, Тайшир сумдын нутагт орших Их нууруудын хотгор луу гүн түрж орсон Алтайн салбар уулсын нэгд тооцогддог. Энэхүү уулс нь гүн хавцал, ам хөндийгөөр олонтоо зүсэгдсэн хадат шовх оргил, байц цохио, үхэр чулуут сайр, мөстлөгийн мөлгөр чулуун дайрга, нуранги асга бүхий Алтайн сүрлэг уулсын дүр төрхийг агуулсан байдаг. Хормой бэл нь говийн элсээр хучигдсан ч 2200-3000 м-ийн өндөрт орших хээрийн бүсийн 100 ам км  талбайд ой мод ургасан байдаг. Харин 3000 м-ээс дээш өндөрт нь тагийн бүслүүр оршино. Нэг ууланд говь, хээр, ой тайгын бүс тохиолдох нь нэн ховор юм. Улаанбаатар хотоос 886км зайд оршдог

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу