БайгальХАР НУУР

БАЙРШИЛ:           МОНГОЛ УЛС, ЗАВХАН АЙМАГ, ЭРДЭНЭХАЙРХАН СУМ

Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км, аймгийн төвөөс 110 км-ын зайд оршдог. Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдэж, урд хэсгээрээ зэгс бүхий энэ нуур Товхошийн сүрлэг уулсын дунд оршино. Нуурын гүн 48 м, урт нь 30 км орчим, өргөн нь 5-10 км аж. Энд 13 төрлийн шувууд нүүдэллэн ирдэг. Нуурын ус баруун өмнө хэсгээс хүрээлсэн элсэн манхан доогуур шурган, улмаар 10 гаруй булаг болон ундран шүүрч, Хүнгүйн голд цутгадаг. Улаанбаатар хотоос 805км зайд оршдог

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу