БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, ХЭНТИЙ АЙМАГ, ЦЭНХЭРМАНДАЛ СУМ
Хар Зүрхний Хөх нуур нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт Бурхан Халдун уулын өвөрт Бага Буурлын зүүн өмнө, Юдэгийн голын эх, Бяруутын бүрдний эхэнд далайн төвшинөөс дээш 1615.0 метрийн өндөрт оршдог. Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно орших араараа модтой, зүрхэн хэлбэрийн шовх уул болох Хар зүрх уулын энгэр дэх том, жижиг холбоо хоёр нуур юм. Хар зүрхний Хөх нуурын орчим шинэс, хус, улиасан ой, бургас, бут, бөөрөг бүхий ус намаг ихтэй, ой тайгын бүсийн шинж төрхтэй газар юм. Улаанбаатар хотоос 153км зайд оршдог.
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу