Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wordpress-seo domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /srv/www/wordpress/wp-includes/functions.php on line 6114

Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the breadcrumb-navxt domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /srv/www/wordpress/wp-includes/functions.php on line 6114
ХАРХИРАА, ТҮРГЭНИЙ УУЛС - Mongolian National Film Council
БайгальХАРХИРАА, ТҮРГЭНИЙ УУЛС

БАЙРШИЛ:           МОНГОЛ УЛС, УВС АЙМАГ, БӨХМӨРӨН СУМ; САГИЛ СУМ

Увс нуур, Ачит нуурын хооронд, улсын хилээс Ховд гол хүртэл үргэлжлэх уулархаг нутгийг Хархираа, Түргэний уулс хэмээн нэрлэдэг. Алтайн нурууны салбар болох Хархираа, Түргэний уулс нь сүрлэг сайхан оргилууд бүхий ихэр уул юм. Хархираагийн уулсын ноён оргил болох Мөст уул далайн түвшнээс дээш 4037 м, Түргэний уулсын ноён оргил Дэглий цагаан уул 4096 м юм. Энэхүү уулс нь Хархираагийн даваа гэх хөтлөөр тусгаарлагдана. Хархираа, Түргэний уулс мөнх цаст арав гаруй оргил, мөсөн голтой бөгөөд энэ нь Монгол орны уулсын мөнх цас, мөстлөгийн нийт талбайн 20 гаруй хувийг эзэлдэг хэмээн газарзүйчид  тодорхойлсон нь бий.  Хархираа, Түргэн голын сав газарт Увс нуурын ай савын дархан цаазат газрын Увс нуур, Түргэний уул, Цагаан шувуутын хэсэг хамаардаг ажээ. Улаанбаатар хотоос 1231 км зайд оршдог.

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу