БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, УВС АЙМАГ
Аймгийн төв Улаангомоос 270 км зайд алслагдсан Хан хөхийн нурууны 2205 ам км, Хяргас нуур орчмын 3320 ам км талбайг тус тус 2000 онд улсын тусгай хамгаалалтад авчээ. Хангайн нурууны баруун хойд залгаа болон орших уг нурууны ноён оргил нь Алтан дуулга уул бөгөөд далайн түвшнээс дээш 2928 м өндөр. Ой мод, ус, гол элбэгтэй энэ томоохон нуруу Увс аймгийн Зүүнхангай, Өвөрхангай, Цагаанхайрхан сумын нутагт оршдог. 2007 онд төрийн тахилгатай болгосон. Хан хөхийн нуруу нь цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг экологийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой газар юм. Улаанбаатар хотоос 1160 км зайд оршдог.
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу