БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, ДОРНОГОВЬ АЙМАГ, ӨРГӨН СУМ
Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 км-т байдаг. Хамрын хийдийг 1820 онд Өвөр хамар гэдэг газар Д.Данзанравжаа байгуулсан билээ. Тэрээр Хамрын хийд буй газрыг энерги ихтэй, газрынхаа доор амин судалтай хэмээн үзээд, Шамбалын орон буй газрыг тодорхойлсан аж. Хийдийн дэргэд Хүслийн хар уул байх бөгөөд дээш өгсөх хоёр зам, түр амрах хоёр буудалтай. 2011 онд Хамрын хийдийн дэргэд 5 тал бүхий Өвгөн суваргыг бүтээн залжээ. Улаанбаатар хотоос 449 км зайд оршино.
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу