БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, БУЛГАН АЙМАГ, ХУТАГ-ӨНДӨР СУМ
Уран тогоо нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Улаанбаатараас Мөрөн орох хатуу хучилттай замын дэргэд оршдог унтарсан галт уул юм. Далайн түвшнээс дээш 1686 м өндөр, орой хэсэгтээ 500-600 м өргөн, 50-60 м гүн тогоотой аж. Тогоонд нь 20 м орчим голчтой, 1.5 м гүн нуур тогтсон байдаг бөгөөд эргэн тойрон нь ой модоор хүрээлэгдэнэ. Уран тогоо уулыг 20-25 мянган жилийн тэртээ оргилж байгаад унтарсан хэмээн үздэг. Энэхүү уулыг 1965 онд улсын тусгай хамгаалалтад авсан. Улаанбаатар хотоос 330км зайд оршдог
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу