БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, ӨВӨРХАНГАЙ АЙМАГ, БАТ-ӨЛЗИЙ СУМ
Өвөрхангай аймгийн Хархорин сумаас 132 км зайд, Орхон голын баруун биед цутгах Улаан голын 20 гаруй м өндрөөс буух 10 орчим м өргөн хүрхрээ юм. Орхон гол нь Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэл галт уулын хүрмэн чулуун дундуур 130 км урсдаг. Дөрөвдөгч галавын үед Хангайн нуруунаас эх авах Цагаан азарга голын эхэнд галт уул дэлбэрэн оргилж, түүний халуун хайлмал бодис нь Орхоны хөндийг уруудан урссаар хэдэн арван км зузаан хүрмэн чулуун хучлага үүсгэжээ. Тэрхүү хүрмэн чулуун хучлагыг Орхон гол хөрөөдөж урссаар таслан, өнөөгийн энэ хавцлыг буй болгосон ажээ. Улаанбаатар хотоос 393км зайд оршдог
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.