УВС НУУР
БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, УВС АЙМАГ
ТАЙЛБАР: Увс нуурын дархан цаазат газар нь Улаангом хотоос 36 км зайд оршино. Монголын хамгийн том Увс нуурын нийт талбай 3350 га, урт нь 84 км, өргөн нь 79 км, гүн нь 12-15 м бөгөөд зарим газартаа 29 м хүрнэ. Эргийг нь нийт урт 450 км. Нуурын насжилт нь 200 сая жил гэж эрдэмтэд тогтоожээ. Увс нуурт Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхлиг зэрэг их бага 38 гол цутгана. Тус нуурын ай савын хамгийн нам цэг далайн түвшнээс дээш 758.9 м бол хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 4126 м өргөгдсөн Хархираа, Түргэний ноён оргил юм. Улаанбаатар хотоос 1059 км зайд оршдог.
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу