БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, СЭЛЭНГЭ АЙМАГ, ШААМАР СУМ; АЛТАНБУЛАГ СУМ
Тужийн нарс хэмээх байгалийн цогцолбор газар нь Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт орших Орхон Сэлэнгийн бэлчир орчмын бэсрэг нам уулс, гүвээ толгод бүхий хээр юм. Байгалийн тогтцын хувьд өвөрмөц энэ газар Сибирийн их тайгын зүүн өмнөд төгсгөл, Хэнтийн нурууны салбар уулсын үргэлжлэл болдог. Тэгш тал газрын элсэрхэг хөрсөнд ургасан энэхүү нарсан ойд эгэл нарс зонхилон ургана. 2002 онд улсын тусгай хамгаалалтад авсан. Улаанбаатар хотоос 270 км зайд оршдог.
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу