БайгальЗАЯ ГЭГЭЭНИЙ ХИЙДИЙН ЦОГЦОЛБОР

БАЙРШИЛ:           МОНГОЛ УЛС, АРХАНГАЙ АЙМАГ, ЭРДЭНЭБУЛГАН СУМ

Архангай аймгийн Эрдэнэбулган сум, аймгийн төвийн хойд талд орших Булган уулын урд бэлд Зая гэгээний хийдийн цогцолбор бий. Уг хийдийн суурийг 1631 онд Зая бандида Лувсанпэрэнлэй тавьсан гэдэг. Хийдийг байгуулахдаа уулын өвөр талын бага зэргийн налуу энгэрт  уламжлалт “хүрээ” төлөвлөлтийн дагуу урагш задгай байлгаж, барилгын бүх үүдийг урд зүг рүү хандуулан, төвд нь Зая бандида Лувсанпэрэнлэйн лаврин ордон, ордны хэрмийн баруун хойд талд цогчин дуганыг байгуулж, хоёр гол байгууламжийн ар болон баруун, зүүн талаар бусад сүм дуган дацныг төлөвлөсөн байжээ. Одоо тус цогцолборт тус аймгийн музей байрлаж буй Гүдэн сүм болон баруун, зүүн Сэмчун, Цогчин дуганы үлдэгдэл, шашин номын хурлын үйл ажиллагаа бүхий Сандуй хувилгааны дуган зэрэг хамаарч байна.

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу