БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, ГОВЬ АЛТАЙ АЙМАГ, ДАРВИ, ТОНХИЛ СУМ
Ноён оргил Цаст богд нь далайн түвшнээс дээш 4090 м өндөр, 60 км сунаж тогтсон Сутай хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын дунд оршдог. Ар хэсгээр хар модон ойтой энэ уул Алтайн нурууны 13 мөнх цаст уулсын нэгд тооцогддог. Тус хайрханы өврөөс Усан зүйлийн гол эх авч урсан, улмаар Тонхил нуурт цутгана. Уулын өвөр дэх багавтар өндөрлөгт эрт дээр үеэс тахиж ирсэн Их овоо хэмээх овоо бий. 2008 оноос Их овоог тахиж, Сутай хайрханыг төрийн тахилгатай болгосон билээ. Улаанбаатар хотоос 1016км зайд оршдог
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу