БайгальОТГОНТЭНГЭР ХАЙРХАН

БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС,  ЗАВХАН АЙМАГ, АЛДАРХААН СУМ

Отгонтэнгэр хайрхан нь далайн төвшнөөс дээш 4021 метр өндөр. Ойр орчмын нутаг нь мөстлөгийн үеэс бүрэлдэн тогтсон хатуулаг чанартай уулсаас бүрдэнэ. Доод оргил нь 3000 метр өндөр бөгөөд түүнийг “Очирваань бурхны тахилын аяга” гэдэг. Тус оргил нь ойр орчмын бүх томоохон голуудын эх болдог байна. Уур амьсгал хатуу ширүүн чийглэг бөгөөд жилийн 4 улиралд хүйтэн сэрүүн, цастай байдаг. Монголчууд эрт дээр үеэс Очирваань хэмээн хүндэтгэн шүтэж ирсэн төрийн тахилгатай, дархан цаазат уул юм.

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.