БайгальОНОН ГОЛ

БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, ХЭНТИЙ АЙМАГ

Онон гол нь Их Хэнтийн нурууны ар хормойгоос эх авдаг 1980 метрийн өндрөөс эх аван урсдаг Номхон далайн ай савын гол. Голын нийт урт 818 км-ээс манай улсын хил дотор 445 км урсах бөгөөд нийт урсаад, Ингода голтой нийлж Шилка голыг үүсгэнэ. Онон голын ус нь 10 сарын сүүлээс зайртаж 11 сарын 2-р хагаст хадаалж, 150-170 хоног мөсөөр хучигдана. Мөсний дундаж зузаан 1.2-1.5 м хүрнэ. Чингис хаан Онон голын эх бие дэх Дэлүүн Болдогт төрсөн гэгддэг бөгөөд 1206 онд түүнийг их хаанд өргөмжлөх Их хуралдай ч мөн Онон голын хөвөөнд болжээ. Улаанбаатар хотоос 153км зайд оршдог.

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу