БайгальХҮЙСИЙН НАЙМАН НУУР

БАЙРШИЛ:           МОНГОЛ УЛС, ӨВӨРХАНГАЙ АЙМАГ, УЯНГА; БАТ-ӨЛЗИЙ СУМ

Хүйсийн найман нуур нь Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий сумын нутагт орших далайн түвшнээс дээш 2800-3170 м-ийн өндөрт байрладаг сүрлэг уулсын дунд орших Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Шанага, Дөрөө, Баян хэмээх нуураас бүрдсэн байгалийн хосгүй үзэсгэлэнт газар юм.  Хүйсийн найман нуур нь хоорондоо гүний судлаар холбоотой бөгөөд цэнгэг усны арвин баялаг нөөц болдог. Эргэн тойронд нь Урт жалгын, Довын, Ар битүүтийн, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд байдаг. 1995 онд улсын тусгай хамгаалалтад авсан. Улаанбаатар хотоос 413км зайд оршдог

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.