БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, ӨМНӨГОВЬ АЙМАГ, ДАЛАНЗАДГАД СУМ
Аймгийн төвөөс 36 км зайд Мухар шивэртийн ам бий. Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэгд багтдаг бөгөөд гадаад дотоодын аялагчдын сонирхдог газар болсон. Уулын амны мухар дахь 10 орчим метрийн өндрөөс урсдаг жижиг булаг нь мөс болон хөлдсөнөөс ийм өвөрмөц тогтоц бий болжээ. Уулын гүн рүү машинаар орж тусгай тэмдэг тавьсан машины зогсоолоос цааш 750 м явган алхаж Мухар Шивэртийн эхэнд хүрнэ. Улаанбаатар хотоос 537км зайд оршдог
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.