БайгальМУХАРТЫН ГОЛ 

БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, ЗАВХАН АЙМАГ, УРГАМАЛ; ЭРДЭНЭХАЙРХАН; ЯРУУ СУМ

Уг гол Бор хярын элсний өмнөд биеэс эх аван урсдаг. Зах эргээрээ бургасан шугуйтай бөгөөд гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнэ ургадаг байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий баянбүрд юм. Мухартын гол нь Завхан аймгийн Бор хярын элсэн манхнаас эх авч, Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал сум, Увс аймгийн Завхан сумын нутгаар урсаж, Айраг нуурт цутгадаг. Урт нь 200 км. Улаанбаатар хотоос 815км зайд оршдог

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.