БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, ДУНДГОВЬ АЙМАГ, ГОВЬ-УГТААЛ, ГУРВАНСАЙХАН СУМ
Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан сумдын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн том хэмжээтэй хэсэг юм. Мандалговь хотоос зүүн урагш 80 км-т оршдог Их газрын чулуу нь 30 км орчим урт, 15 км өргөн сунаж тогтсон 600 шахам ам км талбайг эзлэн хойш урагш, баруун зүүн тийш гудамлан эгнэсэн байц тогтоцтой. Далайн түвшнээс дээш 1565-1709 м өргөгдсөн боржин, асмалжин, толбожин гэх мэтийн гүний чулуулаг, пермь, цэрд, гурав дахь галавын элсэн чулуу, нүүрслэг занар, алаг мөлгөр хөрзөн, шохойн чулуунаас тогтдог аж. Уг газрыг 2003 онд улсын тусгай хамгаалалтад авсан байна. Улаанбаатар хотоос 478 км зайд оршино.
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.