БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, ТӨВ АЙМАГ, БАЯН-ӨНЖҮҮЛ СУМ
Зоргол Хайрхан уул Төв аймгийн Баян-Өнжүүл сумын төвөөөс баруун урагш 20-иод км зайд, их боржинт Баян уулын зүүн зах болж, орчныхоо уулсаас салж тогтсон өнчин уул болно.
Уулын орой шовх, эрс хажуутай, харьцах өндөр нь 500-600м боловч аль ч талаасаа ихээхэн сүр бараатай харагддаг. Уулын чулуулаг ихээхэн өгөршилд өртсөний улмаас элдэв хэлбэр дүрстэй тогтоцуудыг бий болгосны зэрэгцээ агуй хонгил нилээдгүй үүссэн байдаг.
Энэхүү газарт 1202 оны намар Чингис хаан Тоорил ханы хамт нэгэн намрыг өнгөрөөж, эцэг хүүгийн ёс барилдаж, андгай тангараг өргөсөн гэж “Монголын нууц товчоо”-нд өгүүлсэн байдаг.
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.