БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, ӨМНӨГОВЬ АЙМАГ, ДАЛАНЗАДГАД СУМ
Гурван сайханы нуруу нь цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох бөгөөд хамгийн өндөр нь болох Зүүн сайхан уул далайн түвшнээс дээш 2846 м. Харин Сэврэй уул 2548 м, Зөөлөнгийн нуруу 2350 м бөгөөд тэдгээрийн хормой бэлээр элс хужир, марз, нуур тойром бүхий хотос хоолой үргэлжилнэ. Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын нэлээд хэсгийг хамрах Хонгорын элс нь Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт орших бөгөөд баруун хойноос зүүн урагш чиглэн 180 км урт үргэлжилсэн их элсэн тарамцаг юм. Нийтдээ 965 ам км талбайг эзлэн оршино. Элсний хамгийн өргөн хэсэг нь баруун хойш 27 км, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 м байдаг. Уулын хүрэн, говийн бор хөрс зонхилно. Улаанбаатар хотоос 519км зайд оршдог
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу