БайгальГАНГА НУУР

БАЙРШИЛ:          МОНГОЛ УЛС, СҮХБААТАР АЙМАГ, ДАРЬГАНГА СУМ

Ганга нуур нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс 12 километрт орших салхины нүүдлээс улбаатай хурмал элсэнд хаагдаж тогтсон нуур юм. 4 ам км талбай бүхий уг нууранд Монголын Улаан номд ордог гангар хун, цэн тогоруу гэх мэт нэн ховор шувууд ирж зусдаг. Жил бүрийн намар хун шувууд олон зуугаараа нисэн ирж ганганан чуулдаг учраас “Ганга нуурын 1000 хунгийн чуулган” хэмээн алдаршжээ. Улаанбаатар хотоос 617 км зайд оршино.

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу