Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wordpress-seo domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /srv/www/wordpress/wp-includes/functions.php on line 6114

Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the breadcrumb-navxt domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /srv/www/wordpress/wp-includes/functions.php on line 6114
БУРХАН ХАЛДУН, ТҮҮНИЙГ ХҮРЭЭЛСЭН ТАХИЛГА ШҮТЛЭГТ ГАЗАР НУТАГ - Mongolian National Film Council
Юнескод бүртгэгдсэн дэлхийн өвБУРХАН ХАЛДУН, ТҮҮНИЙГ ХҮРЭЭЛСЭН ТАХИЛГА ШҮТЛЭГТ ГАЗАР НУТАГ

Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилга шүтлэгт газар нутгийг 2015 онд Дэлхийн өвд бүртгэжээ. Бурхан Халдун уул нь Монгол орны зүүн хойд хэсэгт орших Хэнтий нуруунд хамаарна. Тус газар нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос зүүн хойш 250 км гаруй зайд, Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумдын нутгийн зарим хэсгийг хамран, далайн түвшнээс дээш 2362 м өндөрт оршдог. Энэхүү газар нутаг нь 443.739.20 га, орчны бүс нь 271.651.17 га талбайг хамардаг бөгөөд эх төрхөө хэвээр хадгалан үлдсэн ажээ. Бурхан Халдун уул нь Монгол үндэстний голомт нутаг, язгуурын монголчуудын өтгөс дээдсийг нутаглуулсан, Чингис хааны тахиж байсан, их хаадыг оршуулсан, монголчуудын эрхэм дээд шүтээн уул юм. 1995 онд төрийн тахилгат уул болгосон билээ.

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу