БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, ДОРНОД АЙМАГ, ХАЛХ ГОЛ СУМ
Дорнод аймгийн Халх гол сумын төвөөс баруун хойш 65 км-т орших Буйр нуур далайн түвшнээс дээш 583 м өндөрт өргөгджээ. Буйр нуур нь тектоникийн гаралтай боловч эргийн хэв шинжийн байдлаар нь хээр талын нуурт хамааруулж болно. Хамгийн урт хэсэг болох зүүн хойноос баруун урагш 40 км сунасан бөгөөд өргөн нь 21 км, эргийн шугамын урт 118 км, ус хураах сав газрын талбай 20.200 хавтгай дөрвөлжин км, 615 хавтгай дөрвөлжин км талбай бүхий манай орны 5 дахь том нуур юм. Нуурын усны гүний дундаж 6 м бол хамгийн гүн хэсэгтээ 16 м хүрдэг. Улаанбаатар хотоос 806км зайд оршдог
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу