БайгальБОР ХЯРЫН ИХ ЭЛСЭН МАНХАН  

БАЙРШИЛ:           МОНГОЛ УЛС, ЗАВХАН АЙМАГ, УРГАМАЛ; ЭРДЭНЭХАЙРХАН; ЯРУУ СУМ

Энэхүү манхан Завхан аймгийн Ургамал сумын хойд талаар зүүн тийш Хүнгийн голыг хөвөөлөн үргэлжилдэг бөгөөд Баруун Монгол, Зүүн Монгол хэмээх хоёр ихэр уулын өмнөд биед оршдог. Элсэн манхны нийт талбай нь 1500 гаруй хавтгай дөрвөлжин км, өргөн нь 15 км, нийт урт нь 180 км орчим бөгөөд  Бяр хярын элс нь далайн түвшнээс дээш 450 м өндөр, дагтаршиж нягтаршсан элс юм. Улаанбаатар хотоос 832км зайд оршдог

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.