БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, ӨМНӨГОВЬ АЙМАГ, БУЛГАН СУМ
Ширээ шавар, Тэмээн шавар гэхчлэн нэрлэх энэхүү газар Төв Азийн экспедицийнхний баримт материалд Шавар ус гэх нэрээр дурдагдах бөгөөд загийн их ойтой тул Баян заг ч хэмээдэг. Тэрхүү загийн ойгоос 40 мянган жилийн тэртээ, түүнээс ч өмнө амьдарч байсан эртний хүмүүсийн ул мөр олдсоор байгаа билээ. Урдаас хойш сунаж тогтсон, өргөн нь 5 км, урт нь 8 орчим км энэ газрын улаан шаварлаг хөрс нь оройн наранд асаж буй улаан гал шиг харагддаг учраас 1920-оод онд Баян загт ирж судалгаа хийсэн Америкийн эрдэмтэд “асаж буй толгод” буюу “flaming cliffs” гэж нэрлэсэн гэдэг. Тэрхүү судалгааны үеэр 60-80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг шинээр олж нээсэн учраас палеонтологийн салбарт дэлхийд алдартай газар болж хувирсан билээ. Улаанбаатар хотоос 484км зайд оршдог
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу