БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, ХЭНТИЙ АЙМАГ, ӨМНӨДЭЛГЭР СУМ
1784 онд Дайчин жонон ван Гомбожавын үед үндэс шав нь тавигдсан Бэрээвэн хийд анх Шар болон Цагаан сүм хэмээх 2 сүмээс үүсэлтэй. Харин Их цогчин дуганыг нь 1810-аад оны үед үүсгэн байгуулжээ. Тус хийд 8000 ламын данстай, халх Монголын зүүн талын жигүүрийн шашин номын зонхилох төв байжээ. Улаанбаатар хотоос 217 км зайд байрлана.
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу