БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, ТӨВ АЙМАГ, ЭРДЭНЭ СУМ
Асралт хайрхан уул нь Хэнтийн нурууны өрнөд хагаст буюу Бага Хэнтийн нуруунд орших Хэнтийн нурууны ноён оргил юм. Асралт хайрхан ууланд байгалийн босоо бүслүүр үүссэн байхаас гадна өндөрт орших учраас уулын оройд цас мөсөн хучлага зун болтол тогтдог. Уулын ихэнх хэсгийг ой тайгын бүсээс дээш орших тагийн бүс эзлэх бөгөөд уулын орой нь хад асга ихтэй, ширээ мэт тэгшхэн эртний тэгшрэлийн гадаргатай байдаг.
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.