БАЙРШИЛ:        МОНГОЛ УЛС, БУЛГАН АЙМАГ, ДАШИНЧИЛЭН СУМ

Булган аймгийн  Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 12 км зайд, Хар бухын голын өмнө хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойно орших эртний хотын туурийг Хар бухын буюу Хадаасангийн балгас гэдэг. Уг хотын туурь түүхийн хоёр өөр цаг үед холбогдох бөгөөд эхнийх нь Х-ХI зууны Кидан улсын үе болно. Энэхүү балгасын Киданы үед холбож үзэх гол үндэслэл нь Чин толгойн балгаснаас олдсон Кидан бичээст дээврийн ваартай яг ижил хэлбэр маягийн ваар олдсон явдал юм. Хожим XVII зууны эхэн хагаст эртний энэ хотын хэрэм дотор дан чулуугаар хийсэн барилга байгууламжуудыг барьжээ. Энэ нь тус тусдаа бат бэх хэрэмтэй хэдэн том барилга дуган байсан бөгөөд барилгын чулууны өрлөг бэхэлгээ зэрэг нь XVII зууны үеийн Монголын бусад шивээ бэхлэлтэд нийтлэг ажиглагддаг бөгөөд барилгын хэв загвар нь Төвд барилгын хийц маягийг илэрхийлдэг.

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.