Хот сууринАМАРБАЯСГАЛАНТ ХИЙД

БАЙРШИЛ:           МОНГОЛ УЛС, СЭЛЭНГЭ АЙМАГ, БАРУУН БҮРЭН СУМ

Амарбаясгалант хийд нь Ивэн голын зүүн хойдох тэгш сайхан дэнж дээр чанх урагш харсан хаалга бүхий 208 м урт, 176 м өргөнтэй хэрмээр хүрээлүүлэн оршдог. Энэхүү гадна хэрмээс дотогш тус бүр тавин алхмын зайд давхар хэрэм бий. Давхар хэрмийн дотор гол 16 дуган байх ба харин гадаад их хэрмийн дотор 10 цагаан гэгдэх 10 дуган хойд, баруун, зүүн талаар хагас тойрон, хаанаас нь ч харсан дөрөв дөрөв харагдахаар сонин байрлалтай баригдсан аж. Хэрмийн урдах гол үүдний тамгын дуганаас урагш шөргөн хашаатай талбай бий. Хийдээс баруун хойш хоёр саахалтын зайд орших ууланд Суваргын ам хэмээх газар бий. Тэнд бурхан багшид зориулсан 8 суварга, уншлагын 3 дуган байсан нь үгүй болж, эдүгээ зөвхөн 8 суваргын суурь л үлджээ. Амарбаясгалант хийдийн байршлын нэг онцлог гэвэл дөрвөн зүгийн хаанаас нь ч очих боломжтой, урьд нь, одоо ч олон замын зангилаа газар байгуулагдсан нь юм. Улаанбаатар хотоос 220 км зайд оршдог.

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу