БайгальАЛТАН ОВОО

БАЙРШИЛ:          МОНГОЛ УЛС, СҮХБААТАР АЙМАГ, ДАРЬГАНГА СУМ

Монголын эрсийн цог хийморийн бэлгэдэл болсон Алтан овоо буюу Дарь овоо нь Сүхбаатар аймгийн нутагт Молцог элсний хойд захад Дарьганга сумын төвийн дэргэд, аймгийн төвөөс 180 км зайтай оршдог. Алтан овоо нь далайн түвшнээс дээш 1354 м-ийн өндөрт өргөгдсөн,  унтарсан галт уул юм. Галт уулын шовгор хэлбэрээ хэвээр хадгалсан бөгөөд галт уулын хүрмэн чулуу ихтэй, амсар нь баруун хойшоо сэтэрч урссан аж. Улаанбаатар хотоос 605 км зайд оршино.

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу