БайгальШАРГЫН ЦАГААН НУУР

БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ, ШАРГА СУМ

Шарга сумын төвөөс 30 гаруй км зайд далайн түвшнээс дээш 964 метрийн өндөрт 15 орчим метр квадрат талбайтай ба Шаргын говийн хамгийн нам дор хэсэгт байрладаг. Тус нуур нь Шаргын гол болон гүний усаар тэжээгдэх ба эрэг нь нам, намаг ихтэй ёроол нь лаг шавартай бөгөөд эргэн тойрон нь давс шүүгээр хучигдсан байдаг. Дэрс, заг, сухай их ургасан томоохон баянбүрд бөгөөд энд хар сүүлт, зэгсний гахай элбэгээс гадна усны шувууд олноор ирж зусдаг.

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.