Хот сууринЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ

БАЙРШИЛ:          МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, СҮХБААТАР ДҮҮРЭГ

Чойжин ламын сүмийн барилга нь XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн уран барилга, уран баримал, бүтээлүүдийн дахин давтагдашгүй цогцолбор чуулга юм. Cүмийн барилгын цогцолборыг төрийн чойжин Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан, 1904-1908 онд Их хүрээний нэрт уран барилгач Омбо тэргүүтэй 300 гаруй эрдэм билигт урчууд бүтээн байгуулжээ. Музей нь Махранз, Гол ба Занхан, Зуугийн болон Ядам сүм, Хотол чуулган тус Энх-Амгалангийн тив сүм гэсэн нийт 5 сүм, хүндэтгэлийн 5 хаалга бүхий Монголын түүх, шашин, соёлын өвийн цогцолбор юм.

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу