Юнескод бүртгэгдсэн дэлхийн өвОРХОНЫ ХӨНДИЙН СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗАР

Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг 2004 онд Дэлхийн өвд бүртгэсэн бөгөөд манай улсаас соёлын ангиллаар бүртгэгдсэн анхны дурсгалт газар юм. Тус соёлын дурсгалт газар нь Улаанбаатар хотоос баруун зүгт 360 орчим км зайд Архангай аймгийн Хотонт, Хашаат сум, Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Хужирт сумдын нутгийн зарим хэсгийг хамран орших бөгөөд хамгаалалтын үндсэн талбайг 121.967 га, хамгаалалтын бүсийг 61.075 га, нийт 183.042 га-аар тогтоосон байна.

 Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу