БайгальДЭМЧОГИЙН ХИЙД, ЭРЭЭТИЙН ХИЙД, ЦОГЗОЛЫН ХИЙДИЙН ТУУРЬ

МОНГОЛ УЛС, ӨМНӨГОВЬ АЙМАГ, БУЛГАН СУМ

Өмнөговь аймгийн Ханбогд сумаас 11 км-ийн зайд Галбын уулын байц хадан дунд дэлхийн энергийн төв гэгдэх Дэмчогийн хийд оршдог. Энэ нь ноён хутагт Данзанравжаагийн говь нутагт байгуулсан олон хүрээ хийдийн нэг (Галбын уулын гурван хийдийн нэг) бөгөөд тэрээр ирээдүй цагийг бэлгэдэн байгуулсан гэдэг. Дэмчогийн хийд нь давхар хэрмэн хашаан дотор есөн жангийн жантан бүхий төвөд маягийн хоёр давхар сүмтэй, хойд хэсэгт нь хоёр гэр, эргэн тойрон жижиг дөрвөн байшинтай, хэрэм нь том дааман хаалгатай байжээ. Мөн түүний дээд хэсэгт хоёр цонх бүхий гүндээ (сэхээвч) байшинтай бөгөөд хоёр талд нь суваргатай жижиг хэрэмтэй байжээ. Сүмийн хойд хэсэгт голдоо давхар бүхий их суваргыг тойруулан, найман суварга босгож, цэцгийн дэлбээ хэлбэртэй хэрмэн ханаар хүрээлжээ. Эдгээрийн үлдэгдэл одоо бий. Улаанбаатар хотоос 721 км зайд оршдог.

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу