“LOCARNO” ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

“LOCARNO” ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
“Locarno” кино наадам нь артхаус урсгалын киног сурталчлах, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шинэ, шилдэг кинонуудыг үзүүлэх болон шинэ арга барил, шинэ найруулагчдыг олон улсын анхааралд аваачиж кино урлагийн салбарын шинэ ирээдүй хойчийг бий болгох зорилготой.
Тус кино наадам нь Швейцарь Улсын, Локарно хотноо энэ оны 8 дугаар сарын 02-12 хооронд зохион байгуулагдах гэж байна.
Иймд уран бүтээлч та бүхэн уран бүтээлээ илгээнэ үү.
ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
• Кино нь 2022.08.31-нээс хойш хийгдсэн байх, сонгогдсон кинонууд кино үзлэгт орохоос 12 сарын өмнө хийгдэж дууссан байх.
• Сонгогдсон кино “Locarno” кино наадмын албан ёсны үзвэрээс өмнө болон гадны улсад нээлт хийгээгүй, интернет, телевизийн сувгууд болон VOD, DVD, BLUE-RAY сувгуудаар цацагдаагүй байх.
• Сурталчилгаа, боловсрол, шинжлэх ухааны шинж чанартай бүтээлүүд хамрагдахгүй.
• Кино нь өмнөх кино наадамд бүртгүүлж байсан эсвэл тухайн киног шинэчилсэн байсан ч дахин бүртгүүлэхгүй.
• Киноны мэргэжилтнүүдээс бүрдсэн хороо нь наадамд оролцох бүтээлийг сонгон шалгаруулна.
Киноны бүртгүүлэх хугацаа болон бүртгэлийн хураамж
Эхэн үеийн бүртгэл- 2023.02.22 хүртэл
1. Уран сайхны болон дундаж үргэлжлэх хугацаатай уран сайхны кино – 100 швейцарь франк
2. Богино хэмжээний кино- 30 швейцарь франк
Энгийн бүртгэл- 2023.04.19
1. Уран сайхны болон дундаж үргэлжлэх хугацаатай уран сайхны кино – 130 швейцарь франк
2. Богино хэмжээний кино- 50 швейцарь франк
Сүүл үеийн бүртгэл- 2023.05.03
1. Уран сайхны болон дундаж үргэлжлэх хугацаатай уран сайхны кино – 160 швейцарь франк
2. Богино хэмжээний кино- 70 швейцарь франк
*Уран сайхны болон дундаж үргэлжлэх хугацаатай кино 41 минутаас дээш байх
*Богино хэмжээний кино 40 минутаас хэтрэхгүй байх
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар орж авна уу.
Кино илгээх маягт