КАННЫН КИНО НААДМЫН ХҮРЭЭНД “HAPPY HOUR” АРГА ХЭМЖЭЭГ
ЗОХИОН БАЙГУУЛЛАА
77 дахь удаагийн Каннын Олон Улсын кино наадмын хүрээнд Кино урлагийн зөвлөл “Marche du film” кино маркетад 05-р сарын 14-25-ны өдрүүдэд оролцож байна. Кино маркетын үеэр Монгол Улсын албан ёсны павьлиондоо “Happy hour” үйл ажиллагааг зохион байгуулж, дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан кино уран бүтээлчдийг урьж оролцуулсан юм.
Энэхүү арга хэмжээнд Кино урлагийг дэмжих тухай хууль болон Монгол орны байгалийн үзэсгэлэнт байршлууд, мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авахад олгох буцаан олголтын талаарх мэдээлэл хүргэж ажиллаа.
Түүнчлэн Монгол Улсын уран бүтээлчид өөрсдийн кино төслөө ирсэн зочдод танилцуулсан үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.