Олон улсын кино наадамКаннын кино наадам

Каннын олон улсын кино наадам нь кино сонирхогч, кино найруулагч, продюсер, худалдан авагч, түгээгчдийг хамран зохион байгуулагддаг дэлхийн кино урлагийн хамгийн том арга хэмжээ юм. Тус наадмын зорилго нь кино урлагийн хөгжил хувьсалд хувь нэмрээ оруулах, дэлхийн хэмжээнд кино урлагийн хөгжлийг дэмжих зорилгоор чанартай бүтээлүүдийг нээн илрүүлж, анхаарлаа хандуулах явдал юм. Каннын кино наадмын үеэр зохиогддог Marché du Film нь дэлхийн хамгийн том кино худалдааны түр зах болдгоороо онцлогтой.