“CHARACTER MAKE-UP” КИНОНЫ НҮҮР ХУВИРГАЛТЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

“CHARACTER MAKE-UP” КИНОНЫ НҮҮР ХУВИРГАЛТЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

“CHARACTER MAKE-UP” КИНОНЫ НҮҮР ХУВИРГАЛТЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Монгол улсын Соёлын яам, Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр “Наруми” академи нь “CHARACTER MAKE-UP” киноны нүүр хувиргалтын сургалтыг санаачлан зохион байгуулж байна. Тус сургалт нь Өнөөдөр /09 дүгээр сарын 04/ өдөр албан ёсоор эхэлж нэг сарын турш үргэлжлэх юм.

“CHARACTER MAKE-UP” киноны нүүр хувиргалтын сургалт нь Кино Урлагийг Дэмжих Сангийн /КУДС/ эхний сонгон шалгаруулалтаас шалгарсан төсөл бөгөөд Монголын Кино урлагийн салбарын нүүр хувиргагчдын ур чадварыг олон улсын туршлагад тулгуурлан цогц сургалтын хөтөлбөрөөр, үе шаттайгаар хөгжүүлэх зорилготой юм. Сургалтын хөтөлбөрт нүүр будаг, хувиргалтын үүсэл хөгжил, олон улсын киноны нүүр хувиргалтын хөгжлийн чиг хандлага, нүүрний анатоми зэргээс гадна хөгшрөлт, хөхрөлт, шарх сорви гэх мэт мэргэжлийн хувиргалтууд багтсан байна.

Түүнчлэн энэхүү сургалтыг АНУ-д Cinema make-up school-д Prosthetic makeup мэргэшсэн Г.Нармандах, БНХАУ, ОХУ-д Тусгай эффектийн курсд мэргэжил дээшлүүлсэн СИТИ их сургуулийн “RBFX” тусгай эффектийн багш Г.Хос-Эрдэнэ, SFX makeup артист М.Энхтүвшин зэрэг 10-20 жилийн туршлагатай мэргэжлийн багш нар удирдан явуулах юм.