“CASUAL CINEMA WORKSHOP 2024 IN MONGOLIA” СУРГАЛТ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ

“CASUAL CINEMA WORKSHOP 2024 IN MONGOLIA” СУРГАЛТ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ
“CASUAL CINEMA WORKSHOP 2024 IN MONGOLIA” СУРГАЛТ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино Урлагийн зөвлөл нь БНСУ-ын DNC Dankook University New Cinema Institute хамтран уран бүтээлчдэд зориулан дадлагад суурилсан CASUAL CINEMA сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь 2024 оны 08 дугаар сарын 26-наас 31-ний өдрүүдэд зохион байгуулагдах ба БНСУ-ын кино урлагийн салбарын мэргэшсэн багш нар Монгол улсын уран бүтээлчдэд зориулсан нийт 48 цагийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
Casual Cinema сургалтаар дамжуулан кино бүтээх талаарх хэвшмэл ойлголт гэгддэг их хэмжээний кино үйлдвэрлэлийн төсөв, олон тооны ажиллах хүчний нөөц, мэргэжлийн үнэтэй тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагуудаас салж, бүтээлч сэтгэлгээгээ чөлөөтэй кино бүтээх аргад суралцуулах зорилготой. Сургалтад оролцох хүсэлт мэдүүлэгчийн ирүүлсэн баримт, материалд үндэслэн сургалтын зохион байгуулагчид үнэлгээний хуудсаар дүгнэн 30 оролцогчдыг сонгон шалгаруулан сургалтад хамруулж байна.
Оролцогчид нь 7 хоногийн хугацаанд 4 багт хуваагдаж 20 минутын хугацаатай богино хэмжээний кино бүтээснээр кино урлагийн талаарх хэвшмэл ойлголтыг гүнзгийрүүлж, кино хийх анхдагч, бүтээлч аргуудыг хэрэгжүүлнэ.
Сургалтын хөтөлбөр:
№ Богино хэмжээний кино бүтээх нь сургалтын хөтөлбөр
Хугацаа
1. Нэг дэх өдөр: Танилцуулга, лекц, жишиг кино үзэх, багт хуваагдах 10:00-18:00
2. Хоёр, гурав дахь өдөр: Кино бүтээх өмнөх үе, киноны дүр, байршлыг ашиглан кино зохиолыг хөгжүүлэх
3. Дөрөв дэх өдөр: Үйлдвэрлэл, зураг авалт
4. Тав дахь өдөр: Эвлүүлэг хийх, дуу оруулах, өнгө тохиргоо хийх
5. Зургаа дахь өдөр: Бүтээсэн киногоо үзэх, үнэлгээ дүгнэлт хийх
“Casual Cinema workshop 2024 in Mongolia” сургалтад хамтран ажиллаж байгаа Үндэсний Төв Номын сангийн хамт олонд талархал илэрхийлье.