“CASUAL CINEMA WORKSHOP 2024 IN MONGOLIA” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ
ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино Урлагийн зөвлөл нь БНСУ-ын DNC Dankook University New Cinema Institute хамтран уран бүтээлчдэд зориулан дадлагад суурилсан “CASUAL CINEMA WORKSHOP 2024 IN MONGOLIA” сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтын 22 оролцогчид 6 өдрийн турш нийт 48 цагийн хугацаанд 20 минутын хугацаатай богино хэмжээний кино бүтээснээр кино урлагийн талаарх хэвшмэл ойлголтыг гүнзгийрүүлж, бүтээлч аргуудыг хэрэгжүүлсэн юм. Сургагч багш нараар:
• Пак Киёон /БНСУ-ын Солонгосын Кино зөвлөлийн дарга асан, продюсер, найруулагч/
• Ким Үжэ /БНСУ-ын DNC Dankook University New Cinema Institute-н профессор, Эвлүүлэгч, Найруулагч/
• Хо Жан /Найруулагч, Продюсер/
• Им Тэгюү /Продюсер, Найруулагч/ нар ажиллав.
Өнөөдөр /08 дугаар сарын 31/ сургалтын оролцогчид 6 өдрийн хугацаанд бүтээсэн богино хэмжээний киногоо танилцуулж, үр дүнгээ хуваалцан сертификатаа гардан авлаа.
Casual Cinema сургалт нь дамжуулан кино бүтээх талаарх хэвшмэл ойлголт гэгддэг их хэмжээний кино үйлдвэрлэлийн төсөв, олон тооны ажиллах хүчний нөөц, мэргэжлийн үнэтэй тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагуудаас салж, бүтээлч сэтгэлгээгээ чөлөөтэй кино бүтээх аргад суралцуулах зорилготой юм. Идэвхтэй хамрагдсан салбарын уран бүтээлчиддээ талархал илэрхийлье.
Мөн хамтран ажилласан Үндэсний Төв номын сангийн хамт олонд талархсанаа илэрхийлье.