Busan Asian Film School-ийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол уран бүтээлч шалгарлаа

Busan Asian Film School-ийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол уран бүтээлч шалгарлаа
Алтан хальс холбооны гүйцэтгэх захирал Д.Мөнххишиг Busan Asian Film School-ийн Кино продюсер мэргэжлээр суралцах тэтгэлгийн эзэн болжээ. Уг тэтгэлэгт дэлхийн 24 улсаас 143 хүн өрсөлдөж, 18 хүнийг шалгаруулсан байна.
Тэрээр найруулагч Н.Энхбатын “Өвөлжөө” кино зохиолын хөгжүүлэлт, продюсингийн ажлаар уг хөтөлбөрт шалгарчээ.
Уран бүтээлч Д.Мөнххишигт халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье!